You are currently viewing Үйлдвэрлэл дэх хяналтын камерын давуу талууд

Үйлдвэрлэл дэх хяналтын камерын давуу талууд

Үйлдвэрлэл явуулахад учирч болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд эрүүл ахуй болон аюулгүй байдлын зааварчилгаа хэрэгтэй байдаг. Үйлдвэрийн барилгад машиний зогсоол, орох гарах хаалга, оффисын хэсгүүд, хүргэлт, илгээлт болон үйлдвэрлэлийн хэсгүүд гэх мэт хяналтын систем чухал үүрэг гүйцэтгэх олон хэсгүүд байдаг. Түүхий эдийн хүргэлт, агуулах, бүтээгдэхүүний илгээлт, хүнд машин механизмын ашиглалт, хяналтын хэсэг гэх мэт хэсгүүдэд хяналтын камер болон бусад технологиудын шаардлага зайлшгүй байдаг.

Илүү өргөн ойлголтоор, үйлдвэрт суурилуулах хяналтын системийн давуу талуудаас дурьдвал:

  • Хүнд машин механизм, бүтээгдэхүүн, бизнесийн хамгаалалт
  • Ажилчдын аюулгүй байдлыг хангах
  • Үйлдвэрлэлийн үйл явцын хяналт
  • Бизнесийн үйл явцыг хялбарчлах

Үйлдвэр дэх үр дүнтэй периметрийн хамгаалалт, зөрчил, сэжигтэй болон аюултай хөдөлгөөн илэрсэн тохиолдолд ажиллах дохиоллын систем нь үйлдвэрийн аюулгүй байдлыг хамгаалах гол шаардлагуудын нэг юм.

Үйлдвэрийн талбай нь ажилчдаас гадна олон хүмүүсийн хөдөлгөөнтэй байдаг учир машиний зогсоол, орох хаалга болон хүргэлт илгээлтийн бүст нэвтрэх систем байх зайлшгүй шаардлагатай.

Ажилчдын аюулгүй байдлыг хангах

Үйлдвэрлэлийн ослоос сэргийлэхийн тулд бизнесүүд олон арга хэмжээ авдаг ч хамгийн том эрсдлүүдийн нэг хэвээр байсаар байна. Мөн энэ төрлийн ослууд нь бизнес эрхлэгчдэд асар их гарз хохирлыг авчирдаг. Хяналтын систем нь энэ төрлийн ослуудын гарз хохирлыг багасгахаас гадна ослын дараа хэн хариуцлага хүлээх нь зүйтэй болохыг хянах боломжийг олгох юм. Мөн камерын бичлэг нь энэ төрлийн осол ирээдүйд дахин гаргахгүй байхаар илүү тод таних тэмдгүүд тавих, хамгаалалтаа сайжруулах болон шаардлагатай тохиолдолд тоног төхөөрөмжийг шинэчлэх гэх мэт арга хэмжээ авахад мөн туслах юм. Ослоос урьдчилан сэргийлэх нь ажилчид, ажил олгогч аль алиных нь хариуцлага ч энэ тохиолдолд хяналтын системийн бас нэгэн давуу тал харагдаж байна.

Үйлдвэрлэлийн ажиллагааг хянах ба хялбарчлах

Хяналтын камер нь нийт үйлдвэрийн үйл явцыг хянах, дулаан хэмждэг камерууд нь төхөөрөмжүүдэд эвдрэл гарсан, хэт халсан үед дохиолол өгснөөр үйл ажиллагааны доголдол гарахаас өмнө арга хэмжээ авах боломжтой болох юм.

Хариулт үлдээнэ үү